Марk 3:11-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Бузар сүнснүүд Есүсийг харах болгондоо өмнө нь унаж,—Та бол Бурханы Хүү мөн гэж хашхиралдаж байв.

12. Өөрийг нь мэдүүлж болохгүйг Тэр тэдэнд хатуу санууллаа.

13. Есүс уул өөд гарч Өөрийн хүссэн хүмүүсээ дуудахад тэд Түүн уруу ирэв.

14. Есүс арван хоёр хүнийг [элч гэж нэрлэн] томилжээ. Учир нь тэднийг Өөртэйгөө хамт байлгаж, тунхаглуулахаар илгээх,

15. чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгахын тулд сонгосон юм.

16. [Тэр арван хоёр хүнийг томилсон нь] Симон, (Тэр түүнд Петр гэдэг нэр өгчээ),

17. Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хөвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр өгчээ),

18. Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Иаков, Таддай, Канын Симон,

19. Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.

20. Есүс гэрт ороход дахиад л бөөн хүн цугларч тэдэнд юм идэх ч завдал өгсөнгүй.

21. Үүнийг сонсоод хамаатнууд нь Есүсийг авчрахаар явав. Учир нь хүмүүс Түүний тухай—Тэр Өөрийн ухаан мэдрэлээ алджээ гэж ярьж байлаа.

Марk 3