1. Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж Түүнийг тослохын тулд анхилуун үнэртэн авлаа.
2. Долоо хоногийн эхний өдөр маш эрт, нар мандсан үед тэд булш уруу хүрч ирэв.
3. Тэд өөр хоорондоо—Тэр бул чулууг булшны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ? хэмээн ярилцаж байв.
4. Дээшээ харахдаа тэр бул чулуу нь хичнээн асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ.