5. Энэ тосыг гурван зуу гаруй денараар зарж, ядууст өгч болох байсан шүү дээ гээд тэд түүнийг зэмлэжээ.
6. Харин Есүс—Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдсэн.
7. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Хэзээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй.
8. Тэр хийж чадахаа л хийсэн. Оршуулахад бэлтгэж тэр Миний биеийг урьдаас тосоллоо.
9. Үнэнээр Би та нарт хэлье. Сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, мөн энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэж айлдав.
10. Арван хоёрын нэг байсан Искариотын Иудас Есүсийг барьж өгөхийн тулд ахлах тахилч нар уруу явлаа.