Марk 14:49-60 Ариун Библи, 2004 (АБ2004)

49. Өдөр бүр Би сүмд та нартай хамт байж, зааж байсан. Та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Судар биелэгдэхийн тулд боллоо гэж айлдлаа.

50. Шавь нар цөмөөрөө Есүсийг орхиод, зугтав.

51. Нүцгэн биен дээрээ даавуун хучлаганаас өөр юу ч нөмрөөгүй нэгэн залуу эр Есүсийг дагаж байлаа. Түүнийг хүмүүс барьж автал,

52. тэр хучлагаа ардаа хаяад нүцгэн чигээрээ зугтжээ.

53. Тэд Есүсийг тэргүүн тахилчийнд авчрав. Бүх ахлах тахилч нар, ахлагчид болон хуулийн багш нар цугласан байлаа.

54. Петр тэргүүн тахилчийн хашаан дотор ортлоо Есүсийг алсуур дагажээ. Тэр бараа бологчдынх нь дунд сууж, галд дулаацан байв.

55. Ахлах тахилч нар хийгээд бүх Зөвлөл Есүсийг алахын тулд Түүний эсрэг гэрчлэхийг хичээсэн боловч юу ч олсонгүй.

56. Учир нь олон хүн Есүсийн эсрэг хуурамч гэрчлэл өгсөн боловч, гэрчлэлүүд нь таарахгүй байлаа.

57. Зарим нь босоод Есүсийн эсрэг хуурамчаар гэрчлэл өгөн,—

58. Бид “Гараар баригдсан энэ сүмийг Би устгаж, гурван хоногийн дотор Би хүний гараар баригдаагүй өөрийг босгоно” гэж Түүний хэлэхийг сонссон гэж байв.

59. Үүн дээр хүртэл тэдний мэдүүлэг таарахгүй байлаа.

60. Тэргүүн тахилч босож урд ирээд, Есүсээс—Та ямар ч хариулт өгөхгүй юу? Эдгээр хүмүүс Таны эсрэг юу гэрчилж байгаа юм бэ? гэж асуув.

Марk 14