Марk 13:28-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэлийг сурч ав. Инжрийн модны мөчир хэдийн зөөлөрч, навчис гаргах үед зун ойртжээ гэдгийг та нар мэддэг.

29. Түүнчлэн энэ бүхэн тохиолдохыг хараад, Түүний ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэддэг.

30. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүгд болохоос өмнө энэ үеийнхэн өнгөрөн одохгүй.

31. Тэнгэр, газар өнгөрөн одох боловч, Миний үгс өнгөрөхгүй.

32. Харин тэр өдөр, цагийг хэн ч мэдэхгүй. Тэнгэр дэх тэнгэр элч нар ч, Хүү ч мэдэхгүй. Харин ганцхан Эцэг мэднэ.

33. Анхаар, сонор сэрэмжтэй байгтун. Учир нь тэрхүү товлосон цаг хэзээ байхыг та нар мэдэхгүй.

34. Энэ нь гэрээ орхиж, боолууддаа үүрэг өгч, хүн бүрд хийх ажлыг нь оноож, мөн хаалгачдаа сэрэмжтэй байхыг тушаагаад аянд явж буй хүнтэй адил юм.

35. Тиймээс сонор сэрэмжтэй байгтун. Учир нь гэрийн эзэн орой юм уу, эсвэл шөнө дунд, эсвэл тахиа донгодоход, эсвэл өглөө, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй.

Марk 13