Марk 10:20-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. тэр Түүнд—Багш аа, энэ бүгдийг би бага залуугаасаа л сахисан гэв.

21. Есүс түүнийг ширтэн харж, хайрлан—Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэж айлдав.

22. Гэвч энэ үгнээс болж өнөөх хүний царай нь барайж, гунигтайгаар яваад өгөв. Учир нь тэр их хөрөнгөтэй хүн байжээ.

23. Есүс тойруулж хараад Өөрийн шавь нартаа—Чинээлэг хүмүүсийн хувьд Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ! гэв.

24. Шавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахиж—Хүүхдүүд ээ, Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ!

25. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү хялбар ажээ гэсэнд

26. тэд бүр ч илүү гайхаж, Түүнд—Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэцгээв.

27. Есүс тэднийг хараад—Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.

28. Петр Түүнд—Хар л даа. Бид бүхнийг орхиод Таныг дагасан гээд ярьж эхлэв.

29. Есүс—Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх, эцгээ, үр хүүхэд, эдлэн газраа орхино,

Марk 10