Марk 1:33-44 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа.

34. Есүс төрөл бүрийн өвчтэй олон хүнийг эдгээсэн бөгөөд олон чөтгөрийг зайлуулан, чөтгөрүүдэд ярихыг зөвшөөрсөнгүй. Учир нь тэд Түүнийг хэн болохыг мэдсэн юм.

35. Өглөө эрт харанхуй байхад, Тэр босоод гадагш гарч зэлүүд газарт очин, тэндээ залбирч байв.

36. Симон болон түүний нөхөд Түүнийг хайж,

37. олоод—Хүн бүхэн Таныг эрж байна гэхэд

38. Есүс—Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Тэнд ч бас Би тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав.

39. Есүс бүх Галил даяар синагогуудад нь очиж тунхаглан, чөтгөрүүдийг зайлуулж байлаа.

40. Уяман өвчтэй хүн Түүн уруу ирээд, өмнө нь сөхрөн унаж—Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйсанд,

41. Тэр өрөвдөн мутраа сунган, түүнд хүрч—Би хүсэж байна. Цэвэрш гэсэнд

42. тэр даруй түүнээс уяман өвчин нь зайлж, тэр цэвэршжээ.

43. Тэр түүнд хатуу сануулаад, тэр даруй түүнийг явуулав.

44. Есүс тэр хүнд—Хэнд ч юу ч ярьж болохгүй. Харин явж тахилчид өөрийгөө үзүүл. Тэдэнд гэрчлэхийн тулд цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэж айлдав.

Марk 1