1. Тахилч нар аа, одоо энэ бол та нарт өгөх тушаал юм.
2. Түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Хэрэв та нар сонсохгүй, Миний нэрийг хүндэтгэхийн тулд үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй бол Би та нар дээр хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна.
3. Харагтун, Би та нарын үр удмыг зэмлэх гэж байна. Би та нарын нүүрэнд найр наадмуудын чинь хог хаягдлыг нялж, та нар түүнтэйгээ хамт зайлах болно.
4. Левитэй тогтоосон Миний гэрээ үргэлжлэхийн тулд Би энэ тушаалыг та нарт явуулсан гэдгийг тэгэхэд та нар мэдэх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
5. “Түүнтэй тогтоосон Миний гэрээ нь амь ба энх амгалангийнх бөгөөд Би тэдгээрийг түүнд эмээх зүйл болгож өгсөн юм. Тиймээс тэр Надаас эмээж, Миний нэрийн айдаст автан зогссон.
6. Түүний аманд үнэн заавар байсан бөгөөд шударга бус нь түүний уруулаас олдоогүй. Тэр Надтай хамт энх амгалан, зөв шударга байдал дотор алхаж, олныг гэм нүглээс буцаан эргүүлсэн.
7. Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түмэн цэргийн ЭЗЭНий элч юм.
8. Харин та нарын хувьд, та нар замаас гажиж, олныг заавраар бүдрүүлжээ. Та нар Левийн гэрээг гуйвуулсан” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.