Малахи 1:12-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. “Гэвч та нар «ЭЗЭНий ширээ нь бузарлагдсан. Түүний үр жимс, хоол хүнснийх нь хувьд гэвэл тэр нь жигшигдсэн» гэж хэлснээрээ та нар түүнийг бузарлаж байна.

13. Та нар бас «Хараач, энэ нь ямар ядаргаатай вэ» гэж хэлээд, үүнийг зэвүүцэнгүй сэжиглэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар хулгайлагдсан, доголон эсвэл өвчтэй амьтныг авч ирдэг. Ингэж та нар өргөл авчирдаг. Түүнийг чинь Би та нарын гараас авах ёстой гэж үү?” гэж ЭЗЭН айлдаж байна.

14. “Харин хонин сүрэгт нь эр хонь байхад, түүнийгээ өргөхөөр тангарагласан атлаа Эзэнд өө сэвтэй амьтныг тахил болгон өргөдөг луйварчин хараагдаг. Учир нь Би бол аугаа Хаан бөгөөд үндэстнүүд Миний нэрээс эмээдэг” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

Малахи 1