Лук 7:45-50 Ариун Библи, 2004 (АБ2004)

45. Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг энд байх мөчөөс эхлээд хөлийг минь үнссээр байна.

46. Чи Миний толгойг тосоор тослоогүй. Харин тэр үнэт тосоор хөлийг минь тослов.

47. Тийм учраас Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр ихэд хайрласан. Харин багахан шигээр уучлагдсан нэг нь бага хайрладаг гээд,

48. эмэгтэйд—Нүгэл чинь уучлагдсан гэлээ.

49. Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо—Нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хүн хэн гээч вэ? гэлцлээ.

50. Есүс тэр эмэгтэйд хандаж—Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.

Лук 7