9. Энэ загасчлалаас болж тэр болон түүний нөхөд бүр гайхаж орхижээ.
10. Түүнчлэн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд хандан—Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв.
11. Тэгээд тэд завиа эрэгт хүргээд бүхнийг орхин, Түүнийг дагалаа.
12. Есүсийг нэгэн хотод байх үед нь, биеэрээ дүүрэн уяман өвчтэй нэг хүн Түүнийг хараад нүүрээрээ унаж,—Эзэн, хэрэв Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйлаа.
13. Тэр гараа сунган, түүнд хүрч—Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруйд өнөө хүн уяман өвчнөөсөө ангижирлаа.