Лук 3:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэр Иордан хавийн бүх газраар явж, нүглүүдийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байлаа.

4. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн үгстэй номд бичигдсэнчлэн,«Цөлд хашхирагч нэгний дуу“Эзэний замыг бэлтгэгтүн,Түүний замыг шулуун болгогтун.

5. Гуу жалга бүр дүүрч,уулс, толгод бүхэн доошлон,тахир нь шулуун болж,хотгор бүхэн тэгшрэх бөгөөд

6. аливаа махан бие Бурханы авралыг үзнэ” гэнэ»гэжээ.

7. Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан олонд хандан—Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?

8. Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимсийг бий болгогтун. “Абрахам бол бидний эцэг ” гэж дотроо бүү хэл. Би та нарт хэлье. Бурхан энэ чулуунуудыг ч Абрахамын хүүхдүүд болгож чадна.

Лук 3