16. Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй.
17. Есүс тэдэнд—Та нар бие биетэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ? гэсэнд тэд зогсов. Тэд гунигтай байлаа.
18. Тэдний нэг Клеоп гэгч нь Түүнд—Энэ өдрүүдэд Та Иерусалимд түр байхдаа тэнд болсон явдлын тухай ганцаараа мэдээгүй өнгөрсөн хэрэг үү? гэхэд
19. Тэр тэдэнд—Ямар зүйлс? гэв. Тэгтэл тэд Түүнд—Назарын Есүсийн тухай юм. Тэр бол Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг болон үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм.
20. Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж, Түүнийг цовдолсон.
21. Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Түүнд найдаж байв. Энэ бүхнээс гадна, энэ явдлаас хойш гурван өдөр боллоо.
22. Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь биднийг гайхахад хүргэв. Тэд өглөө эрт булш уруу очоод,
23. Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд, Түүнийг амьд гэж хэлсэн тэнгэр элч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярив.
24. Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш уруу явж, эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд Түүнийг олж хараагүй гэхэд
25. Есүс—Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтэнгүүд ээ!