1. Харин долоо хоногийн эхний өдөр эрт үүрээр тэд булш уруу ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав.
2. Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад,
3. дотогш орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй.
4. Үзэгтүн, тийнхүү тэднийг тэвдэн мэгдэж байтал, гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа.
5. Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч, нүүрээ газар хүртэл бөхийлгөсөнд тэд—Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?