Лук 20:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэд өөр хоорондоо—Хэрэв бид “Тэнгэрээс” гэвэл, Тэр “Тэгээд та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ дээ.

6. Харин бид “Хүмүүсээс” гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан хэмээн үздэг тул бидэн уруу чулуу шидэж ална шүү дээ гэж хэлэлцээд,

7. тэд—Хаанаас ирснийг нь бид мэдэхгүй гэв.

8. Тэгэхэд нь Есүс—Би ч гэсэн энэ бүхнийг ямар эрх мэдлээр үйлддэгээ та нарт хэлэхгүй гэжээ.

9. Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.—Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар холын аянд гарчээ.

10. Тэгээд ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тэдэн уруу боолоо явуулжээ. Гэтэл усан үзмийн тариаланчид түүнийг зодоод, гар хоосон буцаав.

11. Тэр өөр боолоо явуулсанд, тэд бас л түүнийг зодож доромжлон гутаагаад, гар хоосон буцаажээ.

12. Тэр гурав дахийг нь явуулахад, тэд боолыг нь зодож гэмтээгээд хөөн явуулжээ.

Лук 20