Лук 20:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайн мэдээг дэлгэрүүлэн байхад нь ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчид цугтаа Түүн уруу ирж,

2. Түүнд—Та ямар эрх мэдлээр энэ бүхнийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгснийг бидэнд хэл? гэсэнд

3. Тэр хариуд нь—Би мөн та нараас нэг зүйлийг асууя. Надад та нар хэл.

4. Иоханы баптисм тэнгэрээс ирсэн үү, эсвэл хүмүүсээс ирсэн үү? гэв.

Лук 20