Лук 2:22-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Мосегийн хууль ёсоор цэвэрших өдрүүд нь дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав.

23. Энэ нь «Хэвлийг нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно» гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм.

24. Ингэхдээ Эзэний хуульд «Хос хүүрзгэнэ эсвэл тагтааны хоёр дэгдээхийг» гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ.

25. Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт шударга агаад сүсэгт нэгэн байв. Тэр Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа.

26. Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ.

27. Тэр хүн Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд иржээ. Хүү Есүсийн төлөө Хуулийн ёслолыг үйлдэхийн тулд эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед нь

28. Симеон Хүүг гар дээрээ авч, Бурханыг магтаад

29. —Эзэн, Та Өөрийн үгийн дагуу боол намайгаа амар тайван явуултугай.

30. Учир нь Миний нүд Таны авралыг харлаа.

31. Та үүнийг бүх ард түмний өмнө бэлдсэн билээ.

32. Энэ нь харь үндэстэнд илчлэлийн гэрэл,Таны ард түмэн болох Израилийн алдар нь болойгэжээ.

33. Хүүгийн эцэг эх Түүний тухай хэлсэн энэ үгэнд ихэд гайхаж байлаа.

34. Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад—Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох болон эсэргүүцэх тэмдгийн төлөө томилогджээ.

35. Сэтгэл чинь хүртэл илдэнд нэвт сүлбэгдэх болно. Эцэст нь олон түмний зүрхний бодол санаа илчлэгдэнэ гэв.

36. Мөн тэнд Ашер овгийн Фануелын охин Анна гэгч эш үзүүлэгч нас өндөр эмэгтэй байв. Тэр гэрлэснийхээ дараа нөхөртэйгөө долоон жил хамт амьдраад

37. дараа нь наян дөрвөн нас хүртлээ бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг хэзээ ч орхисонгүй.

38. Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив.

Лук 2