5. Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд—Закхай, түргэл, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ.
6. Тэр шалавхан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав.
7. Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж,—Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа.
8. Закхай зогсоод Эзэнд—Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал, түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд
9. Есүс түүнд—Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мөн.
10. Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.
11. Тэд энэ бүхнийг сонсох зуур Тэр нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Учир нь Тэр Иерусалимаас холгүй байсан тул, тэд Бурханы хаанчлал тэр даруй бий болох юм хэмээн бодож байлаа.
12. Тэр—Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын оронг зорьжээ.
13. Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван мина өгөөд “Намайг буцаж иртэл энэ мөнгөөр ажил хэрэг явуул” гэжээ.
14. Харин түүний иргэд нь түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн, “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ.