17. тэр түүнд “Сайн боол, сайн байна. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэжээ.
18. Хоёр дахь нь ирж, “Эзэн, таны нэг мина таван мина болсон” гэхэд
19. тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ.
20. Өөр нэг нь ирж, “Эзэн, үзэгтүн, би таны нэг минаг алчууртаа боогоод хав дарчихсан.
21. Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм” гэсэнд
22. тэр “Зохисгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу?