Лук 19:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван мина өгөөд “Намайг буцаж иртэл энэ мөнгөөр ажил хэрэг явуул” гэжээ.

14. Харин түүний иргэд нь түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн, “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ.

15. Мөнөөх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мөнгө өгсөн боолууд нь ямар ажил эрхлэн явуулсныг мэдэхээр тэднийг дуудуулж гэнэ.

16. Эхний хүн ирж “Эзэн, таны нэг мина арван мина болсон” гэхэд

17. тэр түүнд “Сайн боол, сайн байна. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэжээ.

18. Хоёр дахь нь ирж, “Эзэн, таны нэг мина таван мина болсон” гэхэд

19. тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ.

20. Өөр нэг нь ирж, “Эзэн, үзэгтүн, би таны нэг минаг алчууртаа боогоод хав дарчихсан.

Лук 19