Лук 18:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэг сургаалт зүйрлэл айлдав.—

2. Нэгэн хотод Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг ч хүндэлдэггүй шүүгч байжээ.

3. Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй шүүгч уруу ирж, түүнд “Арцалдагчаас минь намайг өмгөөлөөч” гэдэг байлаа.

4. Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө “Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүсийг хүндэлдэггүй

5. боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй нь. Түүнийг өмгөөлөхөөс, эс тэгвэл тэр ирж үргэлж намайг залхаах вий” гэжээ.

6. Тэгээд Эзэн—Шударга бус шүүгчийн юу хэлснийг сонс.

Лук 18