Лук 17:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Элч нар Эзэнд—Итгэлийг маань өсгөөч гэхэд

6. Эзэн—Хэрэв та нар гичийн үр шиг итгэлтэй байвал, энэ ялам модонд “Үндсээрээ сугарч, тэнгист урга” гэсэн ч тэр дагах л болно.

7. Гэвч та нараас хэн нэг нь тариаланг чинь эрхэлдэг юм уу, малыг чинь хариулдаг боолтой байгаад боолоо талбайгаас ирэхэд нь, “Даруй орж, хооллохоор суу” гэж хэлэх үү?

8. Харин ч түүнд “Надад идэх юм бэлтгэ. Бүсээ бүсэлж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж, ууна биз” гэж хэлэхгүй гэж үү?

9. Боол нь тушаасныг нь гүйцэтгэсэнд тэр талархдаггүй биз дээ?

Лук 17