15. Тэр тэдэнд—Та нар бол хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Яагаад гэвэл хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.
16. Хууль ба Эш үзүүлэгчид Иоханыг иртэл тунхагласан юм. Тэр цагаас хойш Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлгэрч, хүн бүр тийшээ орохоор хүчлэн байна.
17. Гэвч Хуулиас өчүүхэн зураас ч алга болохоос тэнгэр газар өнгөрөн одох нь илүү хялбар билээ.
18. Эхнэрээ явуулчихаад өөр нэгэнтэй гэрлэгч аливаа хүн завхайрагч юм. Нөхрөөсөө салсан нэгэнтэй гэрлэгч нь завхайрсан болно.
19. Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв.
20. Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж,
21. мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, түүний шархыг долоодог байв.
22. Ядуу эр үхсэнд, тэнгэр элч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав.
23. Тийнхүү баян байсан хүн Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав.
24. Тэгээд тэр “Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн байна” гэж хашхирахад
25. Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад тэрчлэн Лазар ч муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна.
26. Энэ бүхнээс гадна, эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ” гэхэд