6. гэртээ ирээд, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудаж, “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ.
7. Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвт хүнээс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно.
8. Нэгэн эмэгтэйд арван мөнгөн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал, дэнлүүгээ асаан, гэрээ шүүрдэн өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж үү?
9. Тэр эмэгтэй алдсан зоосоо олмогцоо, анд нөхөд, хөршүүдээ хамтад нь дуудаад тэдэнд “Би алдсан зоосоо олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ.
10. Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэр элч нарын оршихуйд баяр хөөр болно гэв.
11. Тэр—Хоёр хүүтэй нэг хүн байжээ.
12. Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө оногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв.
13. Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын оронг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв.
14. Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв.
15. Тэгээд тэр явж, уг нутгийн нэгэн хүнийг бараадах болж гэнэ. Тэр хүн гахайгаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа.