Лук 15:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Татвар хураагчид болон нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор дэргэд нь очжээ.

2. Тэгтэл фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн дүнгэнэлдэж,—Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн аван, тэдэнтэй хамт хооллодог» гэв.

3. Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.—

4. Хэрэв та нарын дундаас хэн чинь зуун хоньтой байтал, нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо хайдаггүй вэ?

5. Тэгээд хонио олбол, тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн,

6. гэртээ ирээд, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудаж, “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ.

7. Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвт хүнээс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно.

8. Нэгэн эмэгтэйд арван мөнгөн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал, дэнлүүгээ асаан, гэрээ шүүрдэн өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж үү?

9. Тэр эмэгтэй алдсан зоосоо олмогцоо, анд нөхөд, хөршүүдээ хамтад нь дуудаад тэдэнд “Би алдсан зоосоо олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ.

Лук 15