Лук 12:51-55 Ариун Библи, 2004 (АБ2004)

51. Та нар Намайг дэлхийд энх тайвныг бэлэглэхээр ирсэн гэж бодно уу? Үгүй, харин хагарал гэдгийг Би та нарт хэлье.

52. Учир нь одооноос нэг өрхийн таван гишүүн гурав нь хоёрынхоо эсрэг, хоёр нь гурвынхаа эсрэг болж хуваагдана.

53. Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо, охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ, бэр нь хадам эхийнхээ эсрэг болж тэд хуваагдах болно гэв.

54. Тэгээд Тэр хурсан олонд хандаж—Баруун зүгээс үүл гарахыг хараад, та нар “Бороо орох нь” гэдэг. Энэ нь ч тийм л байдаг.

55. Өмнө зүгээс салхи салхилахыг та нар хараад “Халуун өдөр болох нь” гэдэг. Энэ нь ч бас тийм л байдаг.

Лук 12