29. Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү хайгтун. Санаа зовохоо боль.
30. Учир нь энэ бүх зүйлсийг дэлхийн үндэстнүүд чармайн хайдаг юм. Харин та нарт эдгээр зүйлс хэрэгтэйг Эцэг тань мэддэг.
31. Харин Түүний хаанчлалыг хайгтун. Эдгээр зүйлс та нарт нэмэгдэх болно.
32. Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм.
33. Өмч хөрөнгөө худалдаад өглөг үйлд. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, тэнгэрт шавхагдашгүй баялгийг хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй.
34. Юу гэвэл та нарын баялаг хаана байна, тэнд бас зүрх сэтгэл тань байх болно.
35. Бэлхүүс чинь бүслээстэй, дэнлүү чинь асаатай байг.
36. Та нар хуримын найраас эргэж ирэх эзнээ хүлээж буй хүмүүс шиг байгтун. Эзэн нь ирээд тогшмогц тэд даруй хаалгаа нээх юм.
37. Эзэн нь ирэх үед сэргэг байх боолууд ерөөлтэй еэ. Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн нь бүсээ бүсэлж, боолуудаа тухлахыг урьж, тэдэнд үйлчилнэ.
38. Хэрэв эзэн хоёр, эсвэл гурав дахь манааны үед ирж, тэднийг сэргэг байгааг олж харвал тэдгээр боолууд нь ерөөлтэй еэ.