Лук 11:30-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Учир нь Иона ниневечүүдэд тэмдэг болсончлон, Хүний Хүү ч бас энэ үеийнхэнд тэмдэг болно.

31. Шүүлт дээр Өмнөдийн Хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэр Хатан хаан Соломоны мэргэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос агуу зүйл байна.

32. Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас ч агуу зүйл байна.

33. Хэн ч дэнлүүг асаагаад далд газар юмуу эсвэл савны доор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл үзүүлэхийн тулд түүнийг дэнлүүний суурин дээр тавьдаг.

34. Биеийн чинь дэнлүү бол чиний нүд мөн. Нүд чинь цэвэр байвал бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байна. Харин муу байвал, бүтэн бие чинь мөн харанхуйгаар дүүрэн байна.

Лук 11