2. Тэр тэдэнд ийн айлдаж байлаа.—Ургац арвин, харин ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацыг нь хураах ажилчдыг илгээхийг ургацын Эзэнээс гуйцгаа.
3. Замаараа л яв. Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хурга мэт илгээнэ.
4. Хэтэвч, богц, гутал ч бүү ав. Замдаа хэнтэй ч бүү мэндэл.
5. Ямар ч айлд орсон, эхлээд “Энэ айлд амар тайван байх болтугай” гэж хэл.
6. Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван тань түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол, тэр нь та нарт буцаж ирнэ.
7. Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Учир нь ажилчид хөлсөө авах нь зохистой бус уу. Айлаас айлд бүү дамж.
8. Ямар ч хотод та нар очсон, хэрэв та нарыг тэд хүлээн авбал, өмнө чинь юу ч тавьсан, түүнийг ид.
9. Тэнд өвчтэй хүмүүсийг нь эдгээ. Тэдэнд “Бурханы хаанчлал та нарт ойрхон байна” гэж хэлэгтүн.
10. Харин ямар ч хотод очсон, хэрэв тэд та нарыг хүлээн авахгүй байвал, гудамжинд гараад,
11. “Бидний хөлд наалдсан хотын чинь тоосыг та нарыг эсэргүүцэн гөвлөө. Харин Бурханы хаанчлал ойрхон байгааг сайн мэдтүгэй” гэж хэл.
12. Би та нарт хэлье, тэрхүү өдөр Содом нь тэр хотоос илүү хүлцмээр байх болно.
13. Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарын дотор үйлдсэн гайхамшгууд нь Тир хийгээд Сидонд үйлдэгдсэн бол, тэд хэдийн таараа нөмрөн үнсэн дээр сууж гэмшсэн байхсан.
14. Харин шүүлт болоход Тир, Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно.
15. Капернаум аа, чи тэнгэрт тултлаа өргөмжлөгдөх үү? Чи Үхэгсдийн оронд унагаагдах болно.
16. Та нарыг сонсдог хүн Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсдэг хүн Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсдэг хүн Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.
17. Мөнөөх далан хүн баяртайгаар буцан ирж,—Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр бидний эрхшээлд орсон шүү хэмээхэд