49. Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв.Түүний нэр ариун билээ.
50. Түүний өршөөл Түүнээс эмээгчдэд үеэс үед дамжин байх болно.
51. Тэр Өөрийн мутраар хүчит үйлсийг бүтээж,зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тараасан билээ.
52. Удирдагчдыг сэнтийнээс нь буулган,даруу байгсдыг Тэр өргөмжлөв.
53. Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж,баячуудыг гар хоосон буцаав.
54. Өөрийнхөө зарц болох Израильд Тэр туслан,өршөөлөө дурсаж,
55. бидний эцэг өвгөдөд айлдсанчлан,Абрахамыг болоод үр удмыг нь үүрд өршөөнөгэжээ.
56. Мариа Елизабетын хамт гурван сар орчим байгаад, гэртээ буцлаа.
57. Елизабетын төрөх цаг нь болж, хүү төрүүлэв.
58. Эзэн түүнд агуу өршөөлөө үзүүлснийг хөршүүд нь болон төрөл садангууд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа.