36. ЭЗЭН тэднийг тосолсон өдөрт эдгээрийг Израилийн хөвгүүдээс тэдэнд өгөхийг тушаасан юм. Энэ нь үеийн үед тэдний мөнхийн хувь нь болох юм” гэлээ.
37. Энэ бол шатаалт тахил, идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил, сахил хүртээх ёслолын тахил, эвийн тахилуудын өргөлийн хууль бөгөөд
38. Израилийн хөвгүүдэд өргөлүүдээ Синаин цөлд ЭЗЭНд өргөхийг тушаасан тэр өдрөө ЭЗЭН эдгээр хуулийг Синаи ууланд Мосед тушаасан билээ.