Левит 7:28-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

29. Израилийн хөвгүүдтэй ярин ийн хэл. “ЭЗЭНд өөрийн эвийн тахилын өргөлийг өргөж буй хүн өөрийн өргөлийг эвийн тахилын өргөлөөсөө ЭЗЭНд авчрагтун.

30. Тэр өөрийнхөө гараар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчрах ёстой. Өвчүү нь ЭЗЭНий өмнө даллах өргөл болон даллагдахын тулд тэрээр өөхийг өвчүүний хамт авчрах юм.

31. Тахилч өөхийг тахилын ширээн дээр шатаан уугиулна. Харин өвчүү нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох юм.

32. Та нар эвийн тахилын өргөлөөсөө баруун гуяыг хандив болгон тахилчид өгөгтүн.

33. Баруун гуя нь эвийн тахилын цус, өөхийг өргөж буй Аароны хөвгүүдийн дундах нэгний хувь болон түүнд оногдоно.

34. Учир нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс Би даллах өргөлийн өвчүүг, хандивын гуяыг нь аван эдгээрийг Израилийн хөвгүүдээс авах мөнхийн хувь болгон тахилч Аарон болон түүний хөвгүүдэд өгсөн билээ.

35. Энэ нь Аарон болон түүний хөвгүүдийг Мосе ЭЗЭНд тахилч нар болгон үйлчлүүлэхээр авчирсан өдөрт ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс тэдэнд зориулагдан ариусгагдсан зүйл болой.

Левит 7