Левит 6:13-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Гал нь тахилын ширээн дээр байнга асаж байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй.

14. Харин идээн өргөлийн хууль нь ийм юм. Аароны хөвгүүд нь түүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний урд авчирна.

15. Тэдний нэг нь идээн өргөлийн сайн гурилаас атгыг түүний тос болон идээн өргөл дээрх бүх утлагынх нь хамт авч, дурсгалын өргөл болгон ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэрээр тахилын ширээн дээр шатаан уугиулах болой.

16. Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Энэ нь исгээгүй боовтой адил, ариун газарт идэгдэх ёстой. Тэд үүнийг хурлын майхны хашаан дотор иднэ.

Левит 6