Левит 3:6-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Харин хэрэв ЭЗЭНд өргөх түүний эвийн тахилын өргөл нь бог малын сүргээс байх аваас тэр хүн эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.

7. Хэрэв тэр өргөл болгон хургыг өргөх гэж байгаа аваас тэр хүн түүнийгээ ЭЗЭНий өмнө өргөх ёстой бөгөөд

8. тэрээр гараа өргөлийнхөө толгой дээр тавьж, түүнийг хурлын майхны өмнө нядална. Аароны хөвгүүд түүний цусыг тахилын ширээ уруу тойруулан цацна.

9. Эвийн тахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон түүний өөх, сээрнийх нь угаар салгах сүүлний бүх өөх, сэмж, бүх дотор өөхийг,

10. ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой.

11. Тэгээд тахилч түүнийг ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна.

Левит 3