1. Тэгээд ЭЗЭН Мосед Синаи уулан дээр ярин айлдахдаа—
2. Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. “Миний та нарт өгөх тэр нутагт та нарыг очиход уг газар нь ЭЗЭНий амралтыг эдлэх юм.
3. Зургаан жил та нар талбайдаа тариалж, зургаан жил усан үзмийн модоо тайран, ургацыг нь цуглуулах
4. боловч долоо дахь жилийн туршид газар нь бүрэн амралтыг эдэлнэ. Энэ нь ЭЗЭНий амралт болдог бөгөөд та нар талбайдаа ч тариалалгүй, усан үзмийн модоо ч бүү тайрагтун.
5. Зөнгөөрөө ургасан тариаг та нар хураах ёсгүй, тайрагдаагүй усан үзмийн модны үзмээ бүү цуглуул. Газар нь амралтын жилтэй байх ёстой.