15. Чи Израилийн хөвгүүдэд хэлж яригтун. “Хэрэв хэн нэгэн нь өөрийн Бурханыг хараах аваас тэр өөрийн нүглийг үүрэх болно.
16. Түүнээс гадна, ЭЗЭНий нэрийг доромжлох нэгэн нь гарцаагүй алуулах ёстой. Бүх цуглаан түүнийг заавал чулуугаар чулуудах ёстой. Уугуул хүнтэй адил гадаадын хүн мөн ЭЗЭНий Нэрийг доромжлох аваас тэр нь алуулах ёстой.
17. Хэрэв хүн аливаа хүмүүн төрөлхтний амийг хороох аваас тэр нь гарцаагүй алуулах ёстой.