Левит 24:11-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Израиль эмэгтэйн хүү нь ЭЗЭНий Нэрийг доромжлон, хараав. Тиймээс тэд түүнийг Мосе уруу аваачлаа. (Түүний эхийн нэрийг Шеломит гэх бөгөөд тэр эмэгтэй Дан овгийн Дибрийн охин байлаа.)

12. Тэд ЭЗЭНий тушаалыг өөрсдөдөө тодорхой болох хүртэл түүнийг хорионд байлгав.

13. Тэгтэл ЭЗЭН Мосед айлдан—

14. Хараасан нэгнийг хуарангийн гадна авчрагтун. Түүнийг сонссон бүхэн түүний толгой дээр гараа тавиг. Тэгээд бүх цуглаан түүн уруу чулуу чулууд.

Левит 24