31. Тийнхүү та нар Миний тушаалуудыг сахин, үйлд. Би бол ЭЗЭН.
32. Та нар Миний ариун нэрийг бүү гутаа. Харин Би Израилийн хөвгүүдийн дотор ариунд тооцогдох ёстой. Би бол та нарыг ариусгадаг ЭЗЭН бөгөөд
33. та нарын Бурхан байхын тулд та нарыг Египетийн нутгаас гарган авчирсан. Би бол ЭЗЭН гэв.