14. Гэвч хэрэв хүн ариун өргөлөөс санамсаргүйгээр идэх аваас, түүн дээр түүний тавны нэгийг нэмэн уг ариун өргөлийг тахилчид өгнө.
15. Тэд ЭЗЭНд өргөж буй Израилийн хөвгүүдийн ариун өргөлийг гутаах ёсгүй.
16. Ингэж тэдний ариун өргөлийг идсэнээрээ гэмийн төлөөх шийтгэлийг тэдэнд үүрүүлэхэд хүргэх юм. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой” гэлээ.
17. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—
18. Аарон болон түүний хөвгүүд, Израилийн бүх хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Израилийн гэрийн аливаа хүн, эсвэл Израиль дахь гадаадын хүн ЭЗЭНд өргөлийг авчрахдаа тэдний шатаалт тахил болгон өгч буй өргөл нь тангаргийнх ч бай, сайн дурынх ч бай,
19. (та нар хүлээн авагдахын тулд) энэ нь үхрээс, хониноос, эсвэл ямаанаас согоггүй, эр хүйснийх байх ёстой.