1. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—Аароны хөвгүүд болох тахилч нартай ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Хэн нь ч өөрийн ард олны дундах үхсэн хүнээр өөрийгөө бузарлах ёсгүй.
2. Зөвхөн өөрийн ойрын төрлүүд болох эцэг, эхийнхээ төлөө, хүү, охиныхоо төлөө, ах дүүгийнхээ төлөө,
3. бас хүнтэй суугаагүй онгон эгч дүүгийнхээ төлөө (учир нь тэр нь нөхөргүй) тэр өөрийгөө бузарлаж болно.
4. Тэр мөн өөрийн ураг барилдсан хамаатнаар өөрийгөө бузарласнаараа өөрийгөө цээртэй болгох ёсгүй.
5. Тэд толгойн үсээ хусалгүй, сахлын үзүүрийг ч авалгүй, махан биедээ аливаа хэрчлэг хийх ёсгүй.