Левит 20:8-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Та нар Миний тогтоолуудыг сахин тэдгээрийг хийгтүн. Би бол та нарыг ариусгах ЭЗЭН болой.

9. Хэрэв өөрийн эцгийг, эсвэл эхийг хараах хүн байх аваас тэр нь гарцаагүй үхэх ёстой. Тэр нь өөрийн эцэг, эсвэл өөрийн эхийг хараасан учир тэр өөрийн цусыг өөрөө хариуцна.

10. Хэрэв өөр хүний эхнэртэй завхайрсан хүн найзынхаа эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулах ёстой.

11. Хэрэв эцгийнхээ эхнэртэй унтсан хүн байх аваас тэр нь эцгийгээ доромжилсон. Тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

12. Хэрэв бэртэйгээ унтсан хүн байх аваас тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой. Тэд бол гаж явдалтнууд бөгөөд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

13. Хэрэв эр хүн эмэгтэйтэй унтдагийн адил эр хүйстэнтэй унтсан байх аваас, тэд хоёулаа жигшүүрт зүйлийг үйлдсэн бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

14. Хэрэв эмэгтэй болон түүний эхтэй нь гэрлэсэн хүн байх аваас энэ нь садар самуун явдал бөгөөд та нарын дунд ямар ч садар самууныг байлгахгүйн тулд тэр хүн болон тэд галд шатаагдах ёстой.

15. Хэрэв амьтантай явалддаг хүн байх аваас тэр нь гарцаагүй алуулах ёстой. Та нар тэр амьтныг ч мөн алах ёстой.

16. Хэрэв аливаа амьтантай явалдахаар түүнд хүрдэг эмэгтэй байх аваас та нар эмэгтэйг болон тэр амьтныг алах бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

Левит 20