Левит 20:23-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Түүнээс гадна, та нарын өмнөөс Миний хөөн гаргах үндэстний ёс заншлуудыг та нар дагах ёсгүй. Учир нь тэд эдгээр бүх зүйлсийг хийснээс болж Би тэднийг жигшсэн юм.

24. Иймээс Би та нарт «Та нар тэдний нутгийг эзэмших ёстой. Би Өөрөө түүнийг та нарт эзэмшүүлэхээр сүү балаар урссан тэр нутгийг өгөх болно» хэмээн айлдсан. Би бол та нарыг ард түмнүүдээс тусгаарласан ЭЗЭН, та нарын Бурхан.

25. Тиймийн тул та нар цэвэр болон бузар амьтны хооронд, бузар шувуу болон цэврийн хооронд ялгаа гаргах ёстой. Миний та нарын хувьд бузар хэмээн салгасан амьтнаар, эсвэл шувуугаар, эсвэл газар дээгүүр мөлхөгч аливаа зүйлээр та нар өөрсдийгөө бүү бузарла.

26. Ингэж та нар Надад ариун хүмүүс байх ёстой. Учир нь ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад улс үндэстнээс тусад нь тавьсан юм.

27. Бөө болон сүнс дуудагч эрэгтэй, эмэгтэй хүн нь гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулууд. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна” гэв.

Левит 20