1. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—
2. Чи мөн Израилийн хөвгүүдэд ийн хэлэгтүн. “Израилийн хөвгүүдээс буюу эсвэл Израильд түр сууж буй гадныхнаас аливаа хүн нь үр удмаасаа аль нэгийг нь Молехт өгвөл гарцаагүй алуулах ёстой. Нутгийн ард олон түүн уруу чулуу чулуудна.
3. Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно. Учир нь тэр өөрийн үр удмын заримыг нь Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаах юм.