Левит 17:15-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэгийг идсэн аливаа хүн нь, нутгийн уугуул хүн ч бай, гадаадын хүн ч бай өөрийн хувцсыг угаан, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байж байгаад дараа нь цэвэр болно.

16. Харин хэрэв тэр хүн хувцсаа угаагаагүй, эсвэл биеэ усанд булхаагүй аваас тэр нь өөрийн гэм бурууг үүрнэ гэлээ.

Левит 17