7. Мөн гоождостой хүнд хүрсэн хэн боловч хувцсаа угаан, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно.
8. Эсвэл хэрэв гоождостой хүн нь цэвэр байгаа нэгнийг нулимах аваас тэр хүн бас хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд мөн л үдэш болтол бузартсан болно.
9. Гоождостой хүний унаж явсан аливаа эмээл нь бузар болох юм.
10. Мөн түүний дор байсан аливаа зүйлд хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болох ба тэдгээрийг зөөж явсан хүн хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно.
11. Үүнчлэн гоождостой нэгний гараа усанд зайлалгүйгээр хүрсэн тэр хүн нь хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно.
12. Гоождостой хүний хүрсэн шавар сав нь хагалагдах бөгөөд харин модон сав болгон нь усаар зайлагдах ёстой.
13. Гоождостой хүн гоождосоосоо цэвэршүүлэгдээд, цэвэршүүлэлтэндээ зориулан долоо хоногийг тоолох ёстой. Тэгээд тэр хувцсаа угаан, урсгал усанд биеэ булхаж цэвэр болно.