Левит 14:36-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

36. Тэгэхэд нь тахилч байшин доторх бүх зүйлсийг бузарт тооцохгүйн тулд уг толбыг үзэхээр дотогш орохын өмнө байшинг суллахыг тушаана. Үүний дараа тахилч байшинг харахаар дотогш орно.

37. Тийнхүү тэр толбыг харах бөгөөд хэрэв байшингийн ханан дээрх толбо нь ногоовтор, эсвэл улбар хонхор байж, мөн гадаргаас гүн харагдах аваас

38. тахилч байшингаас үүд уруу гарч, уг байшинг долоо хоногоор тусгаарлана.

39. Тахилч долоо дахь өдөр нь буцан ирж, сайтар ажиглана. Хэрэв уг толбо нь байшингийн ханан дээгүүр үнэхээр тархсан байх аваас

40. толбо суусан чулууг салган авч, тэдгээрийг хотын гадна бузар газарт хаяхыг тахилч тэдэнд тушаана.

41. Мөн тэр байшинг дотор талаас нь эргэн тойронд нь хусуулаад хусаж авсан шохойг тэд хотын гадна бузар газарт овоолон асгана.

42. Тэгээд тэд өөр чулуунуудыг авч тэдгээр чулуунуудын оронд байрлуулна. Тэр өөр шохойг аван байшинг дахин шохойдох ёстой.

43. Гэсэн ч хэрэв тэр хүн чулуунуудыг салган, байшинг хусаад, дахин шохойдсны дараа уг толбо дахин байшинд гарч ирэх аваас,

44. тахилч дотогш орон сайтар ажиглана. Хэрэв тэрээр байшинд толбо үнэхээр тархсаныг харах аваас энэ нь байшин доторх хортой халдварын толбо мөн учир бузар болой.

45. Тиймээс тэр хүн уг байшинг, чулуунуудыг нь, дүнзнүүдийг нь, мөн бүх шохойг нь буулгаж тэдгээрийг хотын гадна бузар газар уруу аваачих болой.

46. Түүнээс гадна тусгаарлагдсан байх үед нь байшинд орсон хэн боловч үдэш болтол бузартсан болно.

47. Үүнчлэн байшин дотор хэвтсэн хэн боловч хувцсаа угаах ёстой. Уг байшин дотор идсэн хэн боловч хувцсаа угаах ёстой.

48. Нөгөө талаар, хэрэв тахилч дотогш орон сайтар ажиглан, байшинг дахин шохойдсны дараа байшинд уг толбо үнэхээр тархаагүй байх аваас, толбо дахин гарч ирээгүйн учир тахилч тэр байшинг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.

49. Тэгээд уг байшинг цэвэршүүлэхийн тулд тэрээр хоёр шувуу, хуш мод, улаан утас, хиссопыг аваад,

Левит 14