35. тэр байшинг өмчлөгч нэгэн нь ирж, тахилчид “Байшинд минь толботой адил зүйл надад харагдав” гэж хэлэх ёстой.
36. Тэгэхэд нь тахилч байшин доторх бүх зүйлсийг бузарт тооцохгүйн тулд уг толбыг үзэхээр дотогш орохын өмнө байшинг суллахыг тушаана. Үүний дараа тахилч байшинг харахаар дотогш орно.
37. Тийнхүү тэр толбыг харах бөгөөд хэрэв байшингийн ханан дээрх толбо нь ногоовтор, эсвэл улбар хонхор байж, мөн гадаргаас гүн харагдах аваас
38. тахилч байшингаас үүд уруу гарч, уг байшинг долоо хоногоор тусгаарлана.
39. Тахилч долоо дахь өдөр нь буцан ирж, сайтар ажиглана. Хэрэв уг толбо нь байшингийн ханан дээгүүр үнэхээр тархсан байх аваас
40. толбо суусан чулууг салган авч, тэдгээрийг хотын гадна бузар газарт хаяхыг тахилч тэдэнд тушаана.
41. Мөн тэр байшинг дотор талаас нь эргэн тойронд нь хусуулаад хусаж авсан шохойг тэд хотын гадна бузар газарт овоолон асгана.
42. Тэгээд тэд өөр чулуунуудыг авч тэдгээр чулуунуудын оронд байрлуулна. Тэр өөр шохойг аван байшинг дахин шохойдох ёстой.