Левит 10:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тиймээс тэд урагш гарч ирэн тэднийг дээлтэй нь Мосегийн хэлснээр хуарангийн гадна аваачив.

6. Тэгээд Мосе нь Ааронд болон түүний хөвгүүд болох Елеазар, Итамар нарт—Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд бүх цуглааны эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын хамаатнууд болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНээр шатаагдсан хүмүүсийн хойноос уйлан гашуудаг.

7. Та нар хурлын майхны үүднээс ч гадагш гарч болохгүй. Эс бөгөөс та нар үхнэ. Учир нь ЭЗЭНий тосолгооны тос нь та нар дээр байгаа гэлээ. Тиймээс тэд Мосегийн үгийн дагуу үйлдэв.

8. Тэгтэл ЭЗЭН Ааронд айлдан—

9. Чи болон чамтай хамт байдаг хөвгүүд чинь ч үхэхгүйн тулд хурлын майханд ирэхдээ дарсыг ч, архийг ч бүү уугтун. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх зарлиг бөгөөд

10. ариуныг жирийнээс, бузрыг цэврээс ялгуулахын тулд,

11. бас Израилийн хөвгүүдэд Мосегээр дамжуулан ЭЗЭНий айлдсан бүх зарлигуудыг тэдэнд сургахын тулд юм гэлээ.

12. Тэгээд Мосе нь Аарон болон түүний амьд үлдсэн хөвгүүд болох Елеазар Итамар нартай ярин—ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс үлдсэн идээн өргөлийг авч, түүнийг исгэгдээгүйгээр нь тахилын ширээний хажууд идтүгэй. Учир нь энэ бол хамгийн ариун юм.

Левит 10