Левит 1:14-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Харин хэрэв тэр хүний ЭЗЭНд өргөх өргөл нь шувуудын шатаалт тахил байх аваас тэр нь хүүрзгэнэ, эсвэл залуу тагтааг өөрийн тахил болгон авчрах ёстой.

15. Тахилч түүнийг нь тахилын ширээнд авчирч, толгойг нь мушгин аваад түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулах бөгөөд цусыг нь тахилын ширээний хажуу уруу гоожуулна.

16. Тэр бас түүний хөеөг өднийх нь хамт авч тахилын ширээний хажууд, зүүн тийш үнс уруу хая.

17. Тэгээд түүний далавчийг нь бүрэн салгалгүйгээр цуул. Тахилч түүнийг тахилын ширээн дээр буй гал дээрх түлээн дээр шатаан уугиулна. Энэ нь шатаалт тахил болох бөгөөд ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.

Левит 1