Левит 1:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН хурлын майхан дотроос Мосег дуудаж, түүнд айлдан—

2. Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэл. “Та нарын хэн нэгэн нь ЭЗЭНд өргөлийг авчрахдаа амьтдын тахилаа бод эсвэл бог малын сүргээсээ авчир.

3. Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө тэр хүн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хурлын майхны үүдэнд түүнийг өргөх ёстой.

4. Тэр хүний төлөө, өмнөөс нь энэ нь хүлээн авагдаж эвлэрүүлэхийн тулд тэр хүн гараа шатаалт тахилын толгой дээр тавина.

5. Тэр хүн ЭЗЭНий өмнө залуу бух нядалж, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь дээш өргөн, хурлын майхны үүдэн дэх тахилын ширээ уруу тойруулан цацна.

6. Дараа нь шатаалт тахилыг тэр өвчиж, түүнийг огтолж эвдэнэ.

7. Тахилч Аароны хөвгүүд, тахилын ширээн дээр гал өрдөж, гал дээр мод өрнө.

Левит 1